Руководство по использованию сервиса

Категория


Ангилал

HOME
MENU
CART
LOGIN
배송 배너 이미지
Манай сайт нь БНСУ-ын хамгийн алдартай сайтуудын бараа бүтээгдэхүүнийг гадаад хэрэглэгчид хамгийн хялб аргаар шууд худалдан авах боломжийг оруулж ирж буй үйлчилгээ юм. Та хүссэн сайтаасаа хүссэн бараагаа сонгон бидэнд зөвхөн барааны линк болон зураг, сонголтыг явуулахад болно.

Худалдан авалтын дараалал

STEP 1
KOREABOX гишүүнчлэлд бүртгүүлэх & нэвтрэх
next
STEP 2
KOREABOX-оос бараагаа сонгох
next
STEP 3
Захиалгын хүсэлт гаргах
STEP 4
Хүсэлтийг шалгах болон төлбөрийн мэдээлэл
!
Үнийн саналын дараа KOREABOX-н хэрэглэгчийн төвөөс баталгаажуулж холбогдох болно.
next
STEP 5
Барааны үнэ болон шимтгэл төлөх (1дэх төлөлт)
!
Төлбөрийг төлсний дараа барааг худалдан авах үйл ажиллагаа эхлэнэ.
next
STEP 6
Барааг худалдан авах
STEP 7
Агуулахад хүлээн авах болон шалгах
next
STEP 8
Нэмэлт үйлчилгээ болон каргоны төлбөрийн мэдээлэл
next
STEP 9
Бараа илгээлт болон гаалиар гарах
STEP 10
Бараа Монголд очих
next
STEP 11
Каргоны төлбөр төлөн хүргэлтээ авах болон хүргүүлэх

1. Нүүр хуудсан дээр байрлах ангилал хэсэг рүү орон хүссэн барааныхаа ангилалыг сонгон орно.

2. Хүссэн ангилал руугаа ороход шууд Солонгос сайт руу шилжих ба та өөрийн хүссэн хэлээрээ орчуулсны дараа хүссэн бараагаа сонгох боломжтой.

3. Та сонгосон барааныхаа линкийг хуулж авах болон барааны зургийг Screen shot хийж авах шаардлагатай.

4. Захиалга хийхийн тулд нэвтрэх шаардлагатай.
5. Нэвтэрсний дараа 5. Миний хуудас > Сагс цэс рүү орон Бараа нэмэх дээр даран хүссэн бараагаа нэмэх боломжтой.

6. Бараа нэмэх хэсэг рүү очин хуулж авсан барааны линк болон зургийг оруулна.
7. Тэмдэглэл хэсэг дээр сонгосон барааныхаа сонголтыг заавал бичээрэй!
8. Үүний дараа хадгалах товчийг дарахад бараа таны сагс руу шилжин орно.

9. Сагсанд орсон бараагаа check хийж сонгон Хүсэлтийн маягт бөглөх дээр даран орно.

10. Эхлээд та агаарын тээвэр болон, далайн тээврээс сонголтоо хийсний дараа Анхааруулга хэсгийг уншин зөвшөөрөх товчийг сонгон NEXT даран орно.

11. Гол мэдээлэл дээр дарж шалгана.

12. Хүлээн авагчийн мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн оруулахыг зөвлөж байна.

13. Барааны мэдээлэл дээр сонгосон барааныхаа линк болон зургийг оруулна. Хүсэлтийн агуулга хэсэг дээр заавал сонгосон барааныхаа хэмжээ, өнгө зэрэг сонголтыг оруулах шаардлагатай шүү!
14. Татварын мэдээлэл болон буцаалттай холбоотой мэдээллийг сайтар уншин шалгасны дараа Захиалгын хүсэлт товчин дээр дарахад таны захиалга илгээгдэх болно.

1. Барааг KOREABOX-д хүсэлт гаргах болон үнийн санал хүсэх хүсэлт гаргасан бол, Миний хуудас > Зуучлалын хүсэлтийн хяналт цэс рүү орж шалгах боломжтой.

2. Миний хуудас цэсээс хүсэлт илгээсэн барааг шалгах болон засварлах, төлбөр төлөлт, хүргэлтийн төлөв, хэрэглэгчийн төвтэй холбогдох зэрэг бараа худалдан авахтай холбоотой явцын ажиллагааг нэг дор шалгах боломжтой юм.

3. Үйлчилгээний тайлбар

① Бараа харах : Бараа харах товч дээр дарвал тухайн захиалгын дугаарын доор худалдан авсан барааны товч мэдээлэл харагдах болно.
② Захиалга харах : Захиалга харах товч дээр дарвал худалдан авсан барааны дэлгэрэнгүй мэдээллийн цэс рүү шилжих болно
③ Хүлээн авагчийн мэдээлэл шинэчлэх : Хүлээн авагчийн мэдээллийг засан бичиж болно. Гэхдээ захиалга баталгаажуулсны дараа мэдээлэл засварлах боломжгүй ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалгын лавлагаа болон 1:1 лавлагаа (асуулт)-аар дамжуулан нийтлэл үлдээх шаардлагатай.
④ Нэмэлт үйлчилгээг засварлах : Барааны савлагаатай холбоотой нэмэлт үйлчилгээг хүсэх болон, өөрчлөх боломжтой.

4. Хэрэгжилтийн төлөв нь “хүсэлт хүлээгдэж байна” төлөвт байгаа тохиолдолд хэрэглэгч өөрөө мэдээллийг шинэчлэх болон засварлах боломжтой.

5. Хэрэглэгжилтийн төлөв нь “үнийн санал хүсэх” төлөвт байгаа тохиолдолд хүсэлтийн мэдээллийг өөрөө засварлах боломжгүй. KOREABOX-н хэрэглэгчийн төвөөс холбогдоход нэмэлт хүсэлтээ хэлэх болон захиалгын лавлагаа, 1:1 асуултаар дамжуулан холбогдох боломжтой.

1. KOREABOX-н хэрэглэгчийн төвтэй холбогдсоны дараа худалдан авах бараагаа эцсийн байдлаар шийдсэн бол Миний хуудас > Төлбөрийн хяналт-руу орон төлбөрийг төлөх шаардлагатай.

2. Төлбөр хүлээгдэж байна цэс рүү орон шалгана.